Feb 1, 2011

iPhone-ийг хэрхэн модем болгож ашиглах вэ?

Миний утасны төлбөрийн 90 гаруй хувийг интернет ашигласны төлбөр эзэлдэг болжээ. Ийм учраас олон хүмүүсийг уруу татах үүднээс энэхүү зөвлөмжийг бичиж байна. Товчхондоо гэвэл iPhone 3G хойшхи утаснууд, үйлдлийн системийн хувьд iOS 4 хойшхи version боломжтой. Өмнөх загваруудын хувьд боломжгүй. Албан ёсоор бол AT & T гэрээтэй байх ёстой ба сар бүр тодорхой төлбөр төлдөг багцыг сонгох ёстой. Гэхдээ Монголд аль аль нь байхгүй учраас өөрсдөө учраа олох хэрэгтэй болно. Mobicom, Unitel хоёр болж байна лээ. Би өөрөө туршиж үзсэн. Бас нэг зүйлийг сануулахад намайг зааж өгсөн гэж Apple болон AT & T хэлж болохгүй шүү.
iOS 4 version дээр ажиллаж байсан. Түүнээс илүү iOS-тэй бол энэ нүхээ зассан байж магадгүй. 
За гол ажилдаа оръё. 
1. Safari-гаа ажиллуулаад www.benm.at/help сайт руу орно. 
2. Доод буланд байгаа Tethering рүү орно. 


3. Монгол улс гэсэн сонголт байхгүй учраас Create your own Generator гэдгийг сонгоно.


4. Carrier Name - MN MobiCom
    APN - Internet
Бусад хэсгийг хоосон орхино. 

5. Download товчийг дарснаар дараах хуудас руу шилжинэ. 
Install товчийг дараад үндсэндээ дууслаа. 

Одоо Settings/General/Network/Internet Tethering рүү ороод On болгоно. USB only сонголтыг сонгоно.


Ингээд дууслаа. Дээд тал нь цэнхэрээр анивчиж байвал та интернетэд холбогджээ гэсэн үг. 
Интернетийн ертөнцөөр тавтай аялаарай. Сануулж хэлэхэд төлбөр тань өндөр гарах эрсдэлтэй шүү. Мобигийн хувьд нэг kb=8 мөнгө НӨАТ ороогүй.



Unitel хэрэглэгчдийн хувьд яг адилхан дарааллаар хийх бөгөөд ялгаатай зүйл нь гэвэл 
Carrier Name - Unitel Live 3.5G -  гэдэг билүү бүтэн нэрийг нь бичнэ
APN - Net 
гэж бөглөнө. Асуух зүйлс гарвал Comment бичээрэй. 







3 comments:

  1. nice post like like

    ReplyDelete
  2. Hi www.benm.at/help site ni ajillahgui bn

    ReplyDelete
  3. Энэ ч бараг жилийн өмнө л болж байсан. Хориотой болохоор хаагдаа байлгүй. Нэг тохируулаад авчихсан байхад дахиж хийх шаардлага байдаггүй болохоор сүүлд шалгаж барисангүй л дээ. iOS хэд гэдгээсээ хамаараа янз бүрийн л аргаар үзэж тарах байх. Гүүглэдээд үзээрэй.

    ReplyDelete